Ц. Туваансүрэн : Найдвартай, хурдан гэсэн хоёр үгээр биднийг илэрхийлж болно
UBEats төслийг санаачлагч, Гүйцэтгэх захирал Ц.Туваансүрэн аливааг тайлбарлан ярьж байгаа нь үр ашгийг хэрхэн тооцох, яавал хамгийн үр дүнтэй, оновчтой шийдэл боловсруулах вэ гэж бодсон нь илэрхий харагдах аж. Үүндээ тулгуурлан хоол хүргэлтийн салбарт хэрэглэгч, зоогийн газар, хүргэлтийн цогц төлөвлөлтийг хамгийн оновчтой гаргах шийдэл эрэлхийлж UBEats төслийг санаачлан эхлүүлжээ.