Юбикаб ХХК Монгол Улсын хойд бүсийн томоохон төвүүд болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Зүүнхараа хотуудад үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлж, салбарын нээлтээ албан ёсоор хийлээ. Манай компани 2026 онд Монгол Улсын 21 аймагт үйлчилгээгээ хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймаг нь Юбикаб үйлчилгээ нэвтэрсэн 18 дахь аймаг болж байна. Ингэснээр орон нутгийн иргэд технологид суурилсан, хүртээмжтэй, найдвартай тээврийн үйлчилгээг өдөр тутмын хэрэглээндээ ашиглах боломж бүрдэж байна.

Салбарын нээлтийн үеэр иргэд, жолооч нарын зүгээс үйлчилгээний хүртээмж, ухаалаг системийн шийдлийг өндрөөр үнэлж, эергээр хүлээн авлаа. Үйлдвэрлэл, худалдаа, тээврийн идэвхтэй бүс нутаг болох Сэлэнгэ аймагт технологид суурилсан такси үйлчилгээ нэвтэрч байгаа нь зөвхөн зорчих үйлчилгээг сайжруулаад зогсохгүй бүс нутгийн хөгжил, хөдөлгөөнт байдлыг дэмжих чухал алхам болж байна.

Энэ удаагийн нээлтээр бид хамгийн түрүүнд Justcab үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд цаашид:
1. Comfort ангиллын илүү тав тухтай үйлчилгээ
2. Хот доторх болон хот хоорондын шуурхай хүргэлт
3. UBeats хоол хүргэлтийн үйлчилгээ зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймаг дахь Юбикабын жолооч нарт зориулан:
1. Хөнгөлөлттэй үнээр шатахуун авах
2. Автомашинаа өөрөө угаах үйлчилгээний хөнгөлөлт эдлэх зэрэг бодит дэмжлэгүүдийг үзүүлэхээр болсон нь жолооч нарын талархлыг хүлээгээд байна.

Юбикаб ХХК нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдийн зорчих соёлыг шинэ түвшинд хүргэх, технологид суурилсан ухаалаг шийдлийг улс орон даяар түгээх зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.
